23-07-2026
14.7 C
Ulaanbaatar

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 12 хүнийг тусгаарлажээ

Хуваалцая:

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв(БОЭТ)-д тусгаарлагдан эмчлэгдэж байна.

Тухайн иргэн Алтай Таванбогдод аялах үедээ тарвага агнаж идсэнээс улбаатайгаар халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байгааг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)-өөс мэдэгдэв. 

PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул нян судлалын шинжилгээ хийсэн. Үр дүн нь 72 цагийн дараа тогтоогдсоноор тарваган тахал мөн, биш нь баталгаажих юм байна. Одоогоор сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 12 хүнийг өрхийн эмчийн хяналтад гэрт нь тусгаарласан, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгааг ЗӨСҮТ-өөс мөн мэдээлсэн.

Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан нь тарваган тахлын идэвхжилтэй бүс нутагт тооцогддог тул эдгээр аймгаар аялж, амарч байгаа иргэдийг тарваганаас хол байхыг уриаллаа. 

Мэдээний эх сурвалж

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна

Энэ оны эхний зургаан сард олгосон халамж, тэтгэвэр тэтгэмж,...

Нийгмийн Даатгалын Сангийн орлого 3.8 их наяд төгрөг болж өсөв

Нийгмийн Даатгалын Сан (НДС)-гийн орлого энэ оны эхний хагас жилд...