Б.Бадамгарав, IKon.mn
1 минутын өмнө
2026 оны долоодугаар сарын 21-ний 05:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “100 айл” орчимд приус загварын авто машин онхолдсон осол гарсан.
Энэ дагуу Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар ослын газрыг орхин явсан тээврийн хэрэгслийн жолоочийг олж тогтоон, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаагаа мэдээлэв.
Осол гаргасан жолооч У “Авто плазагийн ПС-нээс гарч ирээд найзтайгаа 11 дүгээр хороолол руу эргэсэн. Нойр дутуу, хоёрхон минут, бараг хэдхэн секундэд нүдээ аньсан чинь эргээд хөмөрчихсөн. Хамгаалах бүс зүүсэн тулдаа ямар нэг гэмтэл бэртэл аваагүй. Гаргасан осолдоо маш их гэмшиж байна. Нойр дутуу, ядарсан үедээ машин бүү бариарай гэж хэлмээр байна” гэж ярив.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

