23-07-2026
14.7 C
Ulaanbaatar

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 орчим хувьд хүрчээ

Хуваалцая:

Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, ААН-үүдийн дулааны төвлөрсөн шугам болон цахилгаан эрчим хүч дамжуулах шугамд жил бүр засвар хийдэг. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 орчим хувьд хүрчээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаярын мэдээлснээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн найман ажил бүрэн дуусаж, нийт ажлын гүйцэтгэл 62.5 хувь, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажил 97.1 хувь, Ус сувгийн удирдах газрын ажил 68 хувь, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажил 35.3 хувь, авто замын төсөл, арга хэмжээний хэрэгжилт 58 хувьтай үргэлжилж байгаа аж.

Орон сууцны айл өрхийн халуун усыг хязгаарлаж, дулааны шугамыг засварлан шинэчлэх ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөжээ.

Энэ онд цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга байгууламжид нийслэлийн төсвөөс ₮79.2 тэрбум, өвөлжилтийн бэлтгэлийг хангах арга хэмжээнд ₮10 тэрбумыг зарцуулахаар баталсан байна.

Мэдээний эх сурвалж

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны...

Хотын дарга Б.Пүрэвдагва ТҮЦ-үүдийг цэгцлэх үүрэг өгчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж хөрөнгө оруулалтын...

НӨАТ: 508 азтан бүртгүүлсэн баримтын тооноосоо хамаарч 60-500 мянган төгрөг хожлоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн...