23-07-2026
14.7 C
Ulaanbaatar

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ

Хуваалцая:

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 (20.1%) их наяд төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Уг өсөлтөд тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 (10.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.  

Татварын нийт орлого 2026 оны эхний хагас жилд 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.3 (10.3%) их наяд төгрөгөөр өсөхөд: 

  • нийгмийн даатгалын орлого 415.8 (16.2%) тэрбум төгрөг,
  • нэмэгдсэн өртгийн албан татвар 336.0 (11.7%) тэрбум төгрөг,
  • орлогын албан татварын орлого 269.8 (7.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. 

Харин онцгой албан татварын орлого 114.7 (20.7%) тэрбум төгрөгөөр буурчээ. 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 (20.0%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Зарлага өсөхөд хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс 1.0 (58.2%) их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1.0 (20.0%) их наяд төгрөг, урсгал шилжүүлэг 529.8 (8.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

2026 оны эхний хагас жилд нийт зардалд урсгал шилжүүлэг 38.8 хувь, бараа үйлчилгээний зардал 36.5 хувь, хөрөнгийн зардал 16.6 хувь, хүүгийн зардал 4.8 хувь, татаас 3.3 хувийг эзэлж байна. 

Мэдээний эх сурвалж

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 орчим хувьд хүрчээ

Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, ААН-үүдийн дулааны төвлөрсөн...

Хотын дарга Б.Пүрэвдагва ТҮЦ-үүдийг цэгцлэх үүрэг өгчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж хөрөнгө оруулалтын...

НӨАТ: 508 азтан бүртгүүлсэн баримтын тооноосоо хамаарч 60-500 мянган төгрөг хожлоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн...