23-07-2026
14.7 C
Ulaanbaatar

Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна

Хуваалцая:

Энэ оны эхний зургаан сард олгосон халамж, тэтгэвэр тэтгэмж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж 3.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. 

Олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 20.1 хувиар
  • Нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээ 17.7 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар буурчээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо 2,247,288-д хүрчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар:

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж 57.1 хувь
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээ 10.9 хувь
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 7.6 хувь
  • Бусад 24.4 хувийг эзэлж байна. 

Мэдээний эх сурвалж

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй