Нийгмийн Даатгалын Сан (НДС)-гийн орлого энэ оны эхний хагас жилд 3.8 их наяд төгрөг болсныг ҮСХ-ноос танилцуулав.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар өссөн үзүүлэлт аж.
НДС-гийн орлогын өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 17.5 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 22.8 хувиар, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 27.4 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
НДС-гийн зарлагын хувьд 3.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өсөв. Зарлагын өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 13.8 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 49.1 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 531.1 мянган хүнд тэтгэвэр олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

