Энэ оны эхний зургаан сард олгосон халамж, тэтгэвэр тэтгэмж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж 3.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
Олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд
- Нийгмийн халамжийн тэтгэвэр 20.1 хувиар
- Нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээ 17.7 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар буурчээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо 2,247,288-д хүрчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар:
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж 57.1 хувь
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээ 10.9 хувь
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 7.6 хувь
- Бусад 24.4 хувийг эзэлж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

