АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварын бодлогоо эхнээс нь хэрэгжүүлж эхэлснээр олон улсын худалдааны эрсдэл, тодорхойгүй байдал нэмэгдэж газрын тосны үнэ буураад байна.
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 78 ам.долларын орчимд арилжаалагдаж байгаа бол WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 74 ам.доллар болж буурлаа.
АНУ-ын зүгээс ОХУ-ын эрчим хүчний салбарт татвар оноохоо мэдэгдсэнээр газрын тосны үнэ өсөөд байсан юм. Хэдий тийм боловч Дональд Трамп OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнуудтай газрын тосны гарцаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэнээс хойш брент төрлийн газрын тосны үнэ буурсан хөдөлгөөнтэй байна.

