12-09-2026
7.1 C
Ulaanbaatar

Эдийн засгийн бүх харилцаа төрөөс хамааралтай болчихсон тул засах шаардлагатай

Хуваалцая:

Эдийн засгийн байнгын хорооноос мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар Гашуунсухайт-Ганцбоомтын төмөр замын хил холболтын төсөл дэмжигдэж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо руу шилжүүлэв.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг Уран, төмөр замын бүтээн байгуулалт, мега төслүүдийн 3-ийг хөдөлгөж чадсан нь Хамтарсан Засгийн газрын онцлог гэж харж байна. Цаашид зөвшөөрлийн харилцааг цэгцлэхээр ажиллаж байна. Авлига, албан тушаал, арын хаалга гэх асуудлыг арилгахаар ажиллаж байна. Бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжихээр ажиллана. Мөн гарт олгож байгаа цалингийн хэмжээг нэмэх боломжийг судалж байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Энх-Түвшин “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын харилцааны чиглэлээр хуулийн төсөл орж ирсэн. Энэ төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ асуудалд байнгын хороо нэлээн ач холбогдол өгч ажиллах болов уу. Эдийн засагт төрийн оролцоо нэлээн өндөр болчихсон. Монголын топ 100 ААН-үүдийн бизнес төрөөс зөвшөөрөл олгодог лицензтэй бизнес байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүх харилцаа төрөөс хамааралтай болчихсон тул энэ харилцааг зохицуулах шаардлагатай” гэлээ.

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа тул бодлогын хүүг 10%-д хэвээр хадгална

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжи бус хуралдаан өнөөдөр болов....

Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ

Улаанбаатарын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын...

“Rio Tinto”, “Glencore” нэгдэж, уул уурхайн салбарын хамгийн том компани бий болох уу?

“Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллароор хэмжигдэж...

“Могойн гол” ХК Эрдэнэт хотоос Эрээн рүү нүүрс тээвэрлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулна

Хөвсгөл аймаг 51 хувийг нь эзэмшдэг “Могойн гол” ХК...