21-07-2026
23.1 C
Ulaanbaatar

Израил, Хамасын талууд Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Хуваалцая:

Израил болон Хамасын тал 15 сар үргэлжилсэн дайныг дуусгахаар гал зогсоох тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ ням гаргаас хэрэгжиж эхэлнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэдээллээр хэлэлцээр гурван үе шаттай хэрэгжих аж. Эхний шат нь зургаан долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Израилын цэргүүдийг Газын зурвасаас гаргаж, барьцааны хүмүүсийг суллах юм. 

Хоёр дахь үе шат нь “дайныг бүрмөсөн дуусгах” хэлэлцээр байна гэв. Харин гуравдугаар шатанд Газын зурвасыг сэргээн босгох төлөвлөгөөг хэрэгжүүлж, дүрвэсэн палестин иргэдийг нутагтаа эргэн очих боломж бүрдүүлэх аж. 

Хамас бүлэглэл 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилын нутаг дэвсгэрт халдсан бөгөөд, 1200 орчим хүний ​​аминд хүрч, 251 хүнийг барьцаалсан.


Халдлагын хариуд Израилын арми Газын зурваст довтолгоог эхэлсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд 46 мянга орчим палестин иргэн амь үрэгдсэн гэж Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг хэлэлцээрт хүрэх зам “амархан байгаагүй” хэмээгээд өөрийн туулсан хамгийн хэцүү хэлэлцээрүүдийн нэг гэж тодорхойлжээ. 

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Дональд Трамп татварын бодлогоо хэрэгжүүлж эхэлснээр газрын тосны үнэ буурав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварын бодлогоо эхнээс нь хэрэгжүүлж...

“Rio Tinto”, “Glencore” нэгдэж, уул уурхайн салбарын хамгийн том компани бий болох уу?

“Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллароор хэмжигдэж...

Албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх үндэслэлээр АНУ БНХАУ-ын 37 компанид хориг тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Шинжаан-Уйгурын Өөртөө засах...

БНСУ-ын Ерөнхийлөгч бие муу шалтгаанаар нэмэлт мэдүүлэг өгөхөөс татгалзав

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг өчигдөр /2025.01.15/ хоёр дахь...