22-07-2026
12.8 C
Ulaanbaatar

БНСУ-ын Ерөнхийлөгч бие муу шалтгаанаар нэмэлт мэдүүлэг өгөхөөс татгалзав

Хуваалцая:

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг өчигдөр /2025.01.15/ хоёр дахь оролдлогоор баривчилсан.

Мөрдөн байцаагч нар түүнээс 48 цагийн дотор байцаалт авч, үргэлжлүүлэн хорих эсвэл суллах эсэхийг шийдэх юм.

Өнөөдөр өглөөний байцаалтад Ерөнхийлөгч биеийн байдал муу гэсэн шалтгаанаар оролцохоос татгалзсан тул байцаалтыг үдээс хойш болгож хойшлуулсан.

Гэсэн ч Ерөнхийлөгч Юний өмгөөлөгчийн мэдээлж буйгаар үдээс хойших байцаалтад ч оролцохгүй гэв.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн биш байгаа тул лхагва гарагт өгсөн мэдүүлгээс өөр зүйл хэлэх шаардлагагүй гэж үзсэн” гэжээ.

Юн Сок Ёлийг лхагва гарагийн өглөө Сөүл хот дахь Ерөнхийлөгчийн өргөөнөөс баривчилж, АТГ-ын төв байранд хүргэсэн. 21:40 цаг хүртэл үргэлжилсэн хоёр удаагийн байцаалтын үеэр Ерөнхийлөгч дуугүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөөгүй.

Одоогоор Ерөнхийлөгчийг Сөүл хотын хорих төвд саатуулж байгаа юм.

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Дональд Трамп татварын бодлогоо хэрэгжүүлж эхэлснээр газрын тосны үнэ буурав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварын бодлогоо эхнээс нь хэрэгжүүлж...

“Rio Tinto”, “Glencore” нэгдэж, уул уурхайн салбарын хамгийн том компани бий болох уу?

“Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллароор хэмжигдэж...

Израил, Хамасын талууд Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Израил болон Хамасын тал 15 сар үргэлжилсэн дайныг дуусгахаар...

Албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх үндэслэлээр АНУ БНХАУ-ын 37 компанид хориг тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Шинжаан-Уйгурын Өөртөө засах...