22-07-2026
14.3 C
Ulaanbaatar

Хятадын хүн ам гурван жил дараалан буурлаа

Хуваалцая:

Хятад улсын хүн ам өнгөрсөн онд 1.3 саяар буурч, 1 тэрбум 408 сая болжээ.

Сүүлийн 60 гаруй жил өссөөр байсан Хятадын хүн ам 2022 онд анх удаа буурснаас хойш гурав дахь жилдээ буурч буй үзүүлэлт юм.

БНХАУ “нэг хүүхдийн бодлого”-оо 2016 онд цуцалж, сүүлийн жилүүдэд төрөлтийг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авч буй.

2021 оноос эхлэн гэр бүлүүдийг гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч хот суурин газрын амьдралын өртөг нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт саарсан, залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгаа зэрэг нь хүүхэд төрүүлэхгүй байх шалтгаан болж байна.

Түүнчлэн Хятадын Засгийн газар хүн амын хөгшрөлттэй холбоотойгоор хуулиар тогтоосон тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм.

Тухайлбал эрчүүдийн тэтгэвэр тогтоолгох доод нас 60 байсныг 65, эмэгтэйчүүдийн хувьд 55 байсныг 58 болгох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон.

2023 онд Хятадын 297 орчим сая хүн 60-аас дээш настай байсан бол энэ насны иргэдийн тоо өнгөрсөн онд 310 сая болж өсжээ.

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Дональд Трамп татварын бодлогоо хэрэгжүүлж эхэлснээр газрын тосны үнэ буурав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварын бодлогоо эхнээс нь хэрэгжүүлж...

“Rio Tinto”, “Glencore” нэгдэж, уул уурхайн салбарын хамгийн том компани бий болох уу?

“Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллароор хэмжигдэж...

Израил, Хамасын талууд Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Израил болон Хамасын тал 15 сар үргэлжилсэн дайныг дуусгахаар...

Албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх үндэслэлээр АНУ БНХАУ-ын 37 компанид хориг тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Шинжаан-Уйгурын Өөртөө засах...