12-09-2026
7.1 C
Ulaanbaatar

Николас Маэс: Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монголд үлдэхийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажуулсан

Хуваалцая:

Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны дараа “Орано Майнинг” группийн ТУЗ-ын дарга Николас Маэс,  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар хэвлэлийн хурал хийлээ. 

Николас Маэс, Миний хувьд болон Орано группийн хувьд Монгол Улсын Засгийн газартай түүхэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь нэр төрийн хэрэг юм. Уг гэрээг байгуулснаар манай хоёр талын хувьд удаан хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинэ цар хүрээг нэмлээ.

Энэ түүхэн гэрээ нь өндөр ач холбогдолтой төдийгүй, Монгол Улсад хөгжүүлж ирсэн Орано группийн 27 жилийн түншлэлийн илэрхийлэл болж байна. Мөн түүнчлэн Орано группийн эрэл хайгуул, олборлолтын арга технологи, ХАБ, байгаль орчин хамгаалал, орон нутгийн хөгжилд оруулж ирсэн бидний туршлагыг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл юм.

Уг төслийг илэрхийлэх тоон баримтууд үнэхээр гайхалтай. Төсөл бол 1.5 сая тонн ураны нөөцтэй, уурхай 30 жил ажиллах хугацаанд нийт 1.6 тэрбум ам.доллар зарцуулна. Төслийн хүрээнд шууд болон шууд бус 1600 ажлын байр бий болно. Нийт ажилчдын дийлэнх нь монголчууд байх юм.

Энэ уурхайгаас жил бүр олборлох уранаар үйлдвэрлэх эрчим хүч нь 55 сая тонн нүүрснээс гаргах эрчим хүчтэй тэнцэнэ. Уурхай ажиллах 30 жилийн хугацаанд 4 тэрбум тонн нүүрс хүчлийн хий үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлнэ. Ингэснээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлж буй юм.

Өнөөдөр бидний байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улс болон Орано группийн хувьд харилцан ашигтай хамтын ажиллагаа болж байна. Орано групп уг төслийг хэрэгжүүлснээр дэлхийн даяар цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч үйлдвэрлэлүүддээ уран бүтээгдэхүүний нийлүүлэлтийг солонгоруулах баталгаа болж байна.

Монгол Улсын хувьд эдийн засгийн хөгжлөө хурдасгах төдийгүй цөмийн салбарт стратегийн ач холбогдол бүхий тоглогч болох боломж бүрдэнэ. Хөрөнгө оруулалтын гэрээгээр төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монголд үлдэхийг баталгаажуулсан билээ. Иймдээ ч Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсгөхөд хувь нэмэр оруулна.

Гэрээний хүрээнд Орано групп олон улсын шилдэг стандартыг нэвтрүүлж, байгаль орчныг хамгаалж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Мөн орон нутгийн иргэдийг дэмжих хөгжлийн болоод хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хрээгжүүлнэ. Ингэснээр уран олборлолтын салбарт жишиг болох уурхайн суурийг бид тавьж байна. Уг гэрээг байгуулснаар Монгол, Франц улсын хамтын ажиллагааг стратегийн түвшинд хүргэх замын эхлэлийг тавилаа. Гэрээг бодит ажил болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан эрхмүүдэд талархал илэрхийлье гэлээ. 

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа тул бодлогын хүүг 10%-д хэвээр хадгална

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжи бус хуралдаан өнөөдөр болов....

Эдийн засгийн бүх харилцаа төрөөс хамааралтай болчихсон тул засах шаардлагатай

Эдийн засгийн байнгын хорооноос мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байнгын хорооны...

Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ

Улаанбаатарын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын...

“Rio Tinto”, “Glencore” нэгдэж, уул уурхайн салбарын хамгийн том компани бий болох уу?

“Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллароор хэмжигдэж...