22-07-2026
12.8 C
Ulaanbaatar

Солонгосын гүйлтын цанын улсын аваргаас Б.Ачбадрах алтан медаль хүртжээ

Хуваалцая:

БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ.

Тухайлбал, Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулснаар түрүүлсэн бол тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан болов.

Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Шатар сонирхогчдын УАШТ-ий шигшээ тоглолт эхэллээ

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн...

Боксчин Э.Цэндбаатарын аваргын бүс хамгаалах тулаан Монголд болно

Мэргэжлийн боксод 11-0 амжилттай яваа Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA...

Налайх дүүрэгт 650 сая төгрөгөөр хөл бөмбөгийн талбай тохижуулна

Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас тус дүүргийн 4-р...