12-09-2026
7.1 C
Ulaanbaatar

АТГ: Автомашины дугаарын дуудлага худалдаанд 54 удаа оролцож, ялсан зөрчил илэрлээ

Хуваалцая:

“Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын дугаарын борлуулалтын тайлан, жагсаалт болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар зөвлөгөө өгөх чиг үүргийн хүрээнд дээрх журмын хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийхэд нэр бүхий иргэд олон давтамжтайгаар буюу 4-54 удаагийн дуудлага худалдаанд оролцож, автотээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон нөхцөл байдал илэрсэн аж.

Дуудлага худалдаанд нэг иргэн олон давтамжтайгаар оролцон ялагч болж тээврийн хэрэгслийн дугаарыг олон тоогоор авч эзэмшиж байгаа нь “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын 1.4, 4.9 дэх хэсэгт заасныг зөрчиж байж болзошгүй тул авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлжээ.

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

УИХ-ын 12 гишүүн гадаадад томилолттой, 10 гишүүн чөлөөтэй

Өнөөдрийн хуралдаанд: Эмнэлгийн чөлөөтэй: 6 Чөлөөтэй: 10 Гадаадад томилолттой:  12 Орон нутагт томилолттой:...

Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөө маргааш ихэнх нутгаар өдөртөө...

Халиа тошинд өртдөг айлуудын газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдэв

Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороонд халиа тошин...