Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт объектын гал түймрийн 32.1 хувь нь цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэлтэй байдаг талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэн гарсан гал түймрийн шалтгаан нөхцөлийн 53.8 хувь ашиглалтын буруугаас, 34.4 хувь нь буруу угсралтаас, 11.8 хувь техникийн гэмтлээс шалтгаалжээ.
Иймд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, хэт ачаалал үүсгэхгүй байх, зориулалтын цахилгааны утас ашиглах, олон хоногоор орон нутагт болон амрахдаа цахилгааны эх үүсвэрийг салгаж аюулгүй болгох зэргээр үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, сэргийлэхийг зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

