28-07-2026
20.4 C
Ulaanbaatar

“Драгон төвийн III давхраас 25 настай иргэн унаж амиа алдсан хэргийг шалгаж байна. Амиа хорлосон байж болзошгүй байдал тогтоогдсон”

Хуваалцая:

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зарим онцлог гэмт хэрэг болон цахим орчинд нийтлэгдээд буй мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр Драгон төвийн гурван давхраас хүн унаж нас барсан гэх хэрийн талаар мэдээлэл өгөв. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Баярбилэг “Энэ сарын 27-ны өдрийн 14:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт орших Драгон төвийн гурван давхраас 25 настай иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэргийг мөрдөн шалгаж байна. 

Урьдчилсан байдлаар амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Нөгөөтэйгүүр гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг бичлэг задарч буй асуудал бий. Цагдаагийн байгууллагаас нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох, хамгаалах бэхжүүлэх ажлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг. 

Драгон төвийн хэрэгтэй холбоотой бичлэгүүд цахим орчинд тарж байна. Энэ нь цахим орчинд буй хүүхэд залуучуудын хувьд зохимжгүй байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хэрэглэгч та бүхэн аллага хядлага, зүй зохисгүй агуулга бүхий бичлэгийг түгээхгүй байхад цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллавал үр дүн гарна” гэв.

Мэдээний эх сурвалж

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Б.Төмөрчөдөр: Нарны хороолол, Цагдаагийн авто бааз, Уран ган орчмын хэрэглэгчдийг энэ сарын 30-наас халуун усаар хангана

Дулааны шугамын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд долоодугаар сарын 20-ноос Цагдаагийн...

Эрүүгийн хуульд заасан 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг хийж эхэлжээ

Шүүх шинжилгээний ерөнхий газарт “Цахим технологи, инженер-техник, хөрөнгийн үнэлгээ...