Дулааны шугамын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд долоодугаар сарын 20-ноос Цагдаагийн авто бааз зэрэг байршлын орон сууц, албан байгууллагын халуун усыг хязгаарлаад буй.
Засварын ажлын явцын талаар “УБДС” ТӨХК-ийн шугамын ашиглалт, засварын 2 дугаар хэсгийн инженер Б.Төмөрчөдөр “Дулааны 5б,в магистраль шугамын засварын ажил үргэлжилж байна. Энэхүү шугам нь анх 1968 онд суурилагдсан, 58 жилийн насжилттай.
Засварын ажил дууссанаар Нарны хороолол, Цагдаагийн авто бааз, Уран ган орчмын хэрэглэгчдийг халуун усаар хангах нөхцөл бүрдэнэ. Засварын ажлыг долоодугаар сарын 30-ны дотор гүйцэтгэж, хэрэглэгчдийг халуун усаар хангана” хэмээн мэдээллээ.
ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 он)
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

