Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс ажиллуулахад бэлэн болсныг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд нэг ээлжид 6,500 орчим сурагч суралцаж, гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсжээ.
Шинэ сургууль ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 23, 24 дүгээр хорооны хүүхдүүдийн суралцах орчин, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, сургуулийн ачааллыг бууруулах бодит боломж бүрдэж байна. Тус сургуулийн үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг “Ай Ди Си Пропертиз” ХХК гүйцэтгэжээ.
960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг нийслэлийн төсвийн ₮11.9 тэрбумаар, 2022-2026 онд барихаар баталсан байна
Харин тус дүүргийн 23 дугаар хороонд баригдаж буй 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

