22-07-2026
12.8 C
Ulaanbaatar

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

Хуваалцая:

Иргэн өөрийн гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломж бүрдсэн  талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал та яарч сандарсан үедээ утасныхаа хоёр хажуу тал дээр зэрэг дарж Emergency Sos цэсийг сонгосноор 101-гал, 102- цагдаа, 103- эмнэлэг гэсэн сонголтоос сонгож залгах боломжтой болж байгаа юм байна. 

Он гарсаар долоодугаар сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймаг болон нийслэлийн хэмжээнд хур борооны улмаас айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, нийтийн гудамж талбай усанд автсан тухай нийт 59 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажилласан байна. 

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (үүнээс хүүхэд 105) амь насаа алдсан бөгөөд шалтгаан нөхцөлөөр авч үзвэл: 

  • гол усанд сэлж байгаад 31 хувь,
  • автомашин, техниктэй зорчиж яваад 15 хувь,
  • хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас осолдсон 11 хувь,
  • архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон 11 хувь,
  • хийлдэг гудас завинаас унаж 3 хувь,
  • ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрэм журам сахиагүйн улмаас осолдсон 3 хувь байна.

Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар, амь насаа алдсан хүний тоо 12 хувиар өссөн байна. Тиймээс иргэд аялал зугаалгын үед сонор сэрэмжээ алдалгүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээлгүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна гэв. 

Мэдээний эх сурвалж

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Б.Сэмжидмаа: Урт цагааны гудамжинд үйлчилгээ эрхлэх иргэн, ААН-ийг урьж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа,...

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

Орон сууцны залилангийн асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулах...