22-07-2026
12.8 C
Ulaanbaatar

Есдүгээр сарын 1-нээс өмнө авто зам болон явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг дуусгахаар болов

Хуваалцая:

Нийслэлд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Мэдээлэл, холбооны сүлжээний байгууллагууд, геодези, зураг зүй болон газрын асуудал хариуцсан байгууллагууд, Нийслэлийн Замын Хөгжлийн Газар, хот нийтийн аж ахуй болон инженерийн дэд бүтцийн ашиглалтын байгууллагуудын удирдлагууд оролцсон өргөтгөсөн хуралдааныг өчигдөр зохион байгуулжээ.

Хуралдааны үеэр 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө авто зам болон явган хүний замын засварын ажлыг дуусгаж, үерийн далангийн болон шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг хурдасгах, зам талбайг стандартын шаардлагад нийцүүлэн ашиглалтад оруулах үүрэг чиглэл өгчээ.

Инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын явцад шугам сүлжээний давхцал, шилжүүлэлттэй холбоотой асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүйгээс барилгын ажил 2–3 хоногоор саатах тохиолдол гарсныг анхааруулжээ.

Улаанбаатар хот үерийн өндөр эрсдэлтэй бүсэд хамаардаг бөгөөд эрсдэлийг бууруулахад Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах таван шатлалт усан сан болон үерээс хамгаалах далангийн бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг шуурхай зохион байгуулж, энэ онд төлөвлөсөн үерээс хамгаалах барилга угсралтын ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээний эх сурвалж

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо...

Л.Намхайцэрэнгийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан “Шигшдэй” үзэсгэлэнг нээлээ

Монголын уран зургийн галерейд Ардын зураач, Төрийн шагналт, Монголын...