22-07-2026
14.3 C
Ulaanbaatar

Энэ оны аравдугаар сарын 1-нээс өмнө цэцэрлэг, сургуулийн нийт 270,689 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна

Хуваалцая:

Б.Бадамгарав, IKon.mn

5 минутын өмнө

2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулахаар болжээ.

Аравдугаар сарын 1-нээс өмнө хийхээр төлөвлөсөн уг арга хэмжээнд нийт 270,689 хүүхэд хамрагдах тооцоолол байна. 

Тодруулбал

  • цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд,
  • ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,
  • зургаадугаар ангийн 11 настай 74,751 сурагч,
  • аравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах бөгөөд цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт оруулах юм байна.

Гурван жилийн өмнө анх нэгдүгээр ангийн 60 гаруй мянган хүүхдийг нүд, шүд, зүрхний үзлэгт оруулахад гурван хүүхэд тутмын хоёрынх нь шүд цоорсон, гурван хүүхдийн нэг нь харааны гажигтай гэж гарч байжээ.

Мэдээний эх сурвалж

- Сурталчилгаа -spot_imgspot_img

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд
Төстэй

Б.Сэмжидмаа: Урт цагааны гудамжинд үйлчилгээ эрхлэх иргэн, ААН-ийг урьж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа,...

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

Орон сууцны залилангийн асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулах...